“Twitter” ташаа мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2022-05-20 16:13:42

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Twitter” нийгмийн сүлжээний компани ташаа мэдээлэл, тэр дундаа Украины дайнтай холбоотой буруу мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгана гэдгээ мэдэгджээ.


Тус компаниас пүрэв гарагт танилцуулсан шинэ бодлогын дагуу буруу ташаа мэдээлэл агуулсан нийтлэлүүдэд анхааруулах санамж байруулна. Ингэснээр хэрэглэгчид “үзэх” товчийг дарснаар жиргээг унших боломжтой ч цааш хуваалцах боломжгүй байна.


Twitter” хүний эрхийн байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран сэрэмжлүүлгийг хэзээнээс нэвтрүүлэхээ шийдвэрлэх бөгөөд бусад бүс нутаг дахь мөргөлдөөн, томоохон хэмжээний байгалийн гамшгийг хамруулан бодлогоо өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Харин “Twitter” нийгмийн сүлжээг худалдан авахаар төлөвлөж буй дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болох Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн хувьд уг платформ үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах ёсгүй гэдгийг нэг бус удаа мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ