“Хүмүүн бичиг” сонины сурвалжлагчид “Жуух бичиг”-ээр шагнуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-20 16:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Номын баяр-2022”-ын нээлтийн үеэр МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины сурвалжлагч Б.Нямаа, Х.Дариймаа нарыг Монгол Улсын Соёлын яамны “Жуух бичиг”-ээр шагналаа.


Тус сонины сурвалжлагч Б.Нямаа 5 жил, Х.Дариймаа 3 жил тус тус ажиллаж буй бөгөөд соёлын салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлэн Монгол Улсын Соёлын яамны “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулжээ.


Ташрамд дурдпахад, босоо монгол бичгээр гардаг “Хүмүн бичиг” сонины 30 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсад эдүгээгээс яг 30 жилийн өмнөх буюу 1992 оны 5-р сарын 10-ны өдөр “Хүмүүн бичиг” сонины анхны дугаарыг мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тэргүүн дэд дарга, сэтгүүлч Т.Галдан санаачилж, тус агентлагийн дарга Ч.Эрдэнэ дэмжсэнээр МОНЦАМЭ агентлагийн хэвлэх үйлдвэрт 5000 хувь хэвлэн гаргаж байсан түүхтэй.

Өнгөрсөн 30 жилд “Хүмүүн бичиг” сонин нэг ч удаа ээлжит дугаараа таслаагүй бөгөөд нийт 1291 бие даасан дугаарыг уншигч олноо өргөн барьж, эдүгээ манай улсад гарч байгаа 800 шахам сонин хэвлэлийн дотроос захиалагчдынхаа тоогоор эхний 20-д, 7 хоног тутмын сонинуудын дотроо эхний 10-т багтаж байна.




Холбоотой мэдээ