Тэрүнофүжи, Саданоүми, Таканошо нар 10 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-20 17:03:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү ордонд Мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан /2022.05.20/ болж, их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Озэки Такакейшо-той учраа таарч, түүнийг ёритаоши мэхээр хаяж 10 даваа 3 унаатай болж тэргүүлэгч 3 бөхийн нэг болов.


Энэ өдөр Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн Саданоүми /М-12/ учраа таарч түүнд ёритаоши мэхээр унаж 7 даваа, 6 унаатай болов. Харин Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн Точиношин /М-9/-той хүчээ сорьж түүнийг ёрикири мэхээр хаяж, 9 даваа, 4 унаатай болоод байна.


Чиёошома /М-11/ Г.Мөнхсайхан, Тэрүцүёоши /М-8/-г хатакикоми мэхээр хаяж 6 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Тамаваши /М-3/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Чиёотайрюү /М-13/-тэй барилдаж, түүнийг ошидаши мэхээр давснаар 7 даваа, 6 унаатай боллоо.


Харин Азүмарюү /М-15/ энэ өдөр Вакамотохарү /М-6/-тэй хүч үзэн түүнд ёрикири мэхээр ойчиж, 5 даваа, 8 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Энэ башёг 10 даваатай тэргүүлж явсан Таканошо /М-4/ Сэкиваке Вакатакакаге-тэй хүч үзэж хикиотоши мэхээр унаснаар 3 унаатай боллоо. 

Холбоотой мэдээ