Морьт харваачид алт, хүрэл медалийн эзэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-24 13:35:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Баликисер хотноо болсон “ACINCI TOYU-2022" олон улсын морьт харваачдын тэмцээнд ур чадвараа сорьсон харваач С.Түшигбат алт, Б.Эрдэнэбат хүрэл медалийн эзэд болжээ.


Тус тэмцээнд АНУ, Канад, Монгол, Малайз, Молдав, Япон, Итали, Румин, Тайланд, Австри, Франц, Казахстан, Киргиз, Өмнөд Африка, Иран, Болгар, Индонез, Швейцарь, Кувейт, Испани, Тайвань, Иордан, Катар, Оман, Пакистан, Финланд, Грек зэрэг 30 орчим орны 70 гаруй тамирчид Унгар, Солонгос, Турк, Кабак гэсэн 4 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.


Туркийн тамирчид бэлтгэл сайтай хүчирхэг байсан төдийгүй тэмцээний 2 төрөлд аварга болжээ. Харин Кабак төрөлд Кувейт улсын тамирчин тэргүүлсэн бол Шинэ Турк төрөлд монголчууд тэргүүлж малайзууд удаалсан байна.

Холбоотой мэдээ