Ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар "дунд" үнэлгээтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-26 13:06:40

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай, ургамлын дундаж өндөр 2-6 см байна.  

Ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байгаа аж. Булган, Манхан суманд сайн, Жаргалант, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Дуут, Ховд суманд муу гэсэн үнэлгээтэй судалгаа гарчээ. Хөрсний чийг багатай, халуун хуурай салхитай байгаагаас ургамлын ургалтад таатай бус нөлөөлж, ургамлын ургалт удаашралтай байна.

Бэлчээрийн ургамлын сэргэн ургах чадавх дунд зэрэг байгаатай холбогдуулан зуслан, намаржааны бэлчээрийг богино хугацаагаар сэлгэж ашиглах, малчид хуваарьтай ашиглалтыг цаг алдалгүй нэвтрүүлж чадвал сэргэн ургах боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд онцоллоо.



Холбоотой мэдээ