Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 14 асуудал хэлэлцэв

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-05-26 18:45:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан өнөөдөр 97,5 хувийн ирцтэй хуралдаж, дараах 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1.    Дэрэн сумын Соёлын төвийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэнгийн нэрэмжит болгох тухай,

2.    Аймгийн “Шатар” хөтөлбөр батлах тухай,

3.    Аймгийн ИТХ-ын шагналын журам батлах тухай,

4.    Санал хүргүүлэх тухай  /Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн ашгаас иргэдэд хувь ногдуулах тухай санал хүргүүлэх/,

5.    Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын бүтэц орон тоог батлах тухай,

6.    Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах түүнд хяналт тавих журам батлах тухай,

1.    Аймгийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулж батлах тухай,

7.    "Бүрдийн уянга" зусланд амрагчдын үнэ тарифыг шинэчлэн батлах тухай,

8.    “Хүүхдийн парк”-аар үйлчлүүлэгчдийн эрхийн бичгийн үнийг шинэчлэн тогтоох тухай,

9.  Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай /Дундговь аймгийн Музейгээс Чингис хааны музейд “Хүрэл тамга” үзмэр/,

10.  Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай /Сайхан-Овоо сумын эрчим хүчний 0,4Кв болон 0,22 кв-ын шугам/,

11.  МСҮТ-ийн хуучин хичээлийн байрны ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаарх мэдээлэл,

12.  Сүм хөх бүрд орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай,

13.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал өгөх тухай.

Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар асуудлыг хуралдаанд оруулж, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхсүх, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, СТСХ-ийн дарга Г.Энхтайван, ХБТХОХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга, ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын захирал А.Ууганбаяр, ОНӨГ-ын ахлах мэргэжилтэн Л.Дарьбум нар танилцуулга хийжээ. 



Холбоотой мэдээ