Үнэлгээний хорооны үйл явцыг бичлэгээр баримтжуулдаг болжээ

ОРОН НУТАГТ | Хэнтий
odontungalag@montsame.mn
2022-05-27 09:02:06
Хэнтий /МОНЦАМЭ/ Тендер шалгаруулалт иргэдийн хамгийн их хардлага төрүүлдэг. Тиймээс энэхүү үйл явцыг баримтжуулах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 1 дүгээр сараас эхлэн үнэлгээний хорооны хурлын танхимыг тохижуулж, дуу дүрсний хяналтын камерыг суурилуулсан байна.
Ингэснээр цаасан суурьтай хурлын тэмдэглэлээс гадна дуу дүрстэй видео бичлэгээр хурлын үйл явц хадгалагдан үлдэж байгаа юм. Одоогийн байдлаар он гарснаас хойш хуралдсан 70 гаруй хурлын бичлэг видео хэлбэрээр хадгалагдаж байгаа бөгөөд үнэлгээний хороотой холбоотой гомдол гараагүй байна.
Хэрэв ямарваа нэгэн маргаан гарсан тохиолдолд эрх бүхий байгууллагын зүгээс бичлэгийг татан авч үзэж, асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох аж.
Холбоотой мэдээ