Энхийг сахиулагчдын өдөрт зориулсан параданд 1.5 мянган алба хаагч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой, “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-т зориулсан ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын алба хаагч нар бэлтгэж байна.
Парадын нэгдсэн бэлтгэл өнөө өглөө үүрийн 04.00 цагт Сүхбаатарын талбайд болж,1500 орчим алба хаагч оролцлоо.
Ёслолын жагсаалд Онцгой байдлын албаны 73 алба хаагч оролцож байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдрийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
13 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
14 цаг