Дорноговийн Анагаахын сургуулийг таван мэргэжлээр 110 оюутан амжилттай төгслөө

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-27 14:27:38

Дорноговь/МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилд таван мэргэжлээр 110 оюутан амжилттай төгсөж, энэ сарын 25-нд дипломоо авлаа.

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны салбар сургууль 60 жилийн түүхтэй манай улсын ууган сургуулиудын нэг юм.

Өнгөрсөн 60 жилийн түүхэн хугацаанд тус сургууль 1337 их эмч, 5062 эх баригч - бага эмч, сувилагч 754 бакалавр сувилагч,151 бакалавр эх баригч, 174 лаборантын техникч, 493 эм найруулагч мэргэжлээр нийт 7971 мэргэжилтэн  бэлтгэж  зүүн болон төвийн бүсийн аймгуудын боловсон хүчний  80 хувийг хангаад байгаа аж. Төгсөгчдийн ихэнх нь ажлын байртай болжээ.

Холбоотой мэдээ