Сурагчдад хичээлийн хэрэгсэл бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-05-31 15:29:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 6, 131, Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн сурагчдад хичээлийн хэрэгсэл бэлэглэх ёслол Хятадын соёлын төвд боллоо.


“Хүүхэд багачуудыг халамжлах хамтдаа гэрэлт ирээдүйг бүтээе" уриатай Улаанбаатар дахь хятадын соёлын төвөөс 2022 оны олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан энэхүү ёслолд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Улаанбаатар дахь хятадын соёлын төвийн дарга Цэнь Шуан, орлогч дарга Л. Төмөрбагана, СБД-ийн Олимп зөвлөлийн дарга Ч.Отгонбаатар, СБД-ийн Засаг даргын орлогч M.Алтангэрэл СБД-ийн БТСХ-ны дарга B.Мөнх-Эрдэнэ нар оролцож хүүхэд багачуудад сурлагын өндөр амжилт хүсэж, баяр хүргэжээ.



Холбоотой мэдээ