В.Путин: ОХУ эдийн засгийн хувьд өөрийгөө тусгаарлахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-10 15:55:27

МОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин пүрэв гарагт хэлэхдээ, ОХУ эдийн засгийн хувьд өөрийгөө тусгаарлаж, өөртөө саад учруулахгүй гэжээ.


Тодруулбал, тэрбээр тухайн өдөр залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ “ОХУ шиг улс орныг гаднаас нь тогтоон барих боломжгүй. ОХУ өөрөө өөртөө ийм “хашаа” босгох бодолгүй байна” гэж хэлсэн байна.


Мөн тэрбээр “ОХУ-ын зах зээлийн орхиж байгаа гадаадын олон компаниуд энэ шийдвэртээ харамсах болно. Манай улс бүхнийг импортоор орлуулахыг эрмэлздэггүй ч гадаад хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Үүний зэрэгцээ ОХУ гол техник, технологийн өөрийн гэсэн чадвартай байх ёстой бөгөөд үүнд төрөөс дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.


Ирэх хэдэн жилд ОХУ-ын эрчим хүчийг ашиглахаас татгалзана хэмээн бодохгүй байгаа талаараа мөн хэлсэн байна. 

Холбоотой мэдээ