Японы нисэх онгоцны буудалд хиймэл оюун ухаант робот цагдаа ажиллаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-06-15 16:37:34

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл хотын Нарита нисэх онгоцны буудалд хиймэл оюун ухаанаар тоноглогдсон робот цагдаа ажиллаж эхэлжээ.


Ийм роботуудыг Нарита нисэх онгоцны буудалд анх удаа ашиглаж байгааг Японы хэвлэлүүд онцолжээ. Гаднах байдлаараа эдгээр робот нь 1.2 м өндөртэй жижиг тээврийн хэрэгсэлтэй төстэй байна. Роботуудын хиймэл оюун ухаанд суурилуулсан камерууд нь авсан зургийг тэр даруй шинжлэх чадвартай гэнэ. 


Робот цагдаа нар нисэх буудал эмх журам сахиулахаас гадна8 хаясан гээсэн эсвэл сэжигтэй зүйлсийг хайж олох аж. Роботууд мөн чанга яригчаар тоноглогдсон бөгөөд зорчигчдод ямар нэгэн шаардлага тавих, дэг журам сахихыг уриалах чадвартай байна. 


Өмнө нь Токиогийн зуны Олимпын наадмын өмнөхөн Японы нийслэл хотын нисэх онгоцны буудалд ийм робот цагдаа ашиглаж байсан ч хиймэл оюун ухаанаар тоноглогдоогүй роботууд байжээ.


Холбоотой мэдээ