Мод үржүүлгийн газар байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-16 14:52:01
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргал Ачит Ихт, Эрдмин ХХК-тай 2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурав. 

Уг төлөвлөгөөнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн газар байгуулах, боловсрол, хүүхэд залуусын хөгжилд хувь нэмэр оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

Аймгийн ЗДТГ нь Ачит Ихт ХХК-тай байгуулсан 2021 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 10 ажил төлөвлөж 94 хувьтай, Эрдмин ХХК-тай  2021 онд дөрвөн ажил төлөвлөн 100 хувь хэрэгжүүлсэн тухай мэдээллээ.

Эрдмин ХХК нь өнгөрсөн оны гэрээний хүрээнд БОЭТ-д нэн шаардлагатай AV-2000В загварын тус бүр нь 24,8 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат 2 ширхэгийг цар тахлын үед хүлээлгэн өгсөн нь цагаа олсон чухал хөрөнгө оруулалт болжээ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар түргэн, шуурхай хүргэх ажлын хүрээнд 22.2 сая төгрөгийн санхүүжилтээр Е-Mongolia төвийн засвар хийх ажлыг хариуцан гүйцэтгэж, ашиглалтад оруулсан нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн томоохон ажил болсон гэдгийг гэрээ байгуулах үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал хэллээ. 

Холбоотой мэдээ