Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Египет улсад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-20 08:12:00

ЭР-РИЯД. /CGTN/. Саудын Арабын Хаант Улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы Египет улсад хийх айлчлал даваа гарагт  эхлэх юм байна. Бүс нутаг дахь харилцаагаа бэхжүүлэх зорилготой энэ айлчлалын дараагаар тэрээр Туркт очно гэж Саудын Арабын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэв.


Хунтайж Мохаммед Каирын дараа Иордан, Турк улсад айлчлах аж.


Айлчлалын үеэр тэрээр бүс нутгийн хийгээд олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцах бөгөөд хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.



Холбоотой мэдээ