"Ар мөнгөн чагнуур" өрхийн эмнэлэгт 2 сая төгрөг хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
ariunzaya@montsame.mn
2016-08-09 10:15:00

БНХАУ-ын Элчин сайд Син Хаймин Эрдэнэбулган сумын Арслан цохио 2 багийн “Ар мөнгөн чагнуур" өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн үеэр Хятад улсын ЭСЯ-наас тус өрхийн эмнэлэгт 2 сая төгрөгийн хандив  өгч цаашид хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

 “Ар мөнгөн чагнуур" эмнэлгийн эрхлэгч их эмч Т.Ишжамц  цэвэр бохир усны шугамд холбогдоогүй, сургалт чийрэгжүүлэлтийн өрөөгүй хүнд нөхцөлд 4000 орчим хүнд үйлчилгээ үзүүлж байгаагаа онцолсон юм. Түүнийг Элчин сайд Син Хаймин ирэх хавар Бээжин хотод зочилж, тус хотын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахыг урилаа.

 “Ар мөнгөн чагнуур" өрхийн эмнэлэг нь хоёр их эмч, хоёр сувилагч хоёр ажилтантай бөгөөд 0-5 насны хүүхдүүд жирэмсэн эмэгтэйчүүд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Архангай аймаг. Л. Булган

Холбоотой мэдээ