БАЯН-ӨЛГИЙ: 52 төрлийн үйлчилгээг цахимжуулж “E-Mongolia”-д нэгтгэв

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-23 09:24:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагаас үзүүлдэг 52 төрлийн үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia” төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд нэгтгэлээ.

Тус ажлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, аймгийн ЗДТГ, “И-Монголиа” академийн хамтарсан баг зохион байгуулав.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд нэвтэрсэн үйлчилгээнүүдийг дор танилцуулж байна.

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас үзүүлэх 11 үйлчилгээ:

1. Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох;

2. Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл сунгах;

3. Малын А дансны лавлагаа;

4. Захирамжлалын баримт бичгийн лавлагаа (зарлиг, захирамж, тогтоол, тушаал, шийдвэр);

5. Цалингийн тодорхойлолт;

6. Өмч хувьчлалтай холбогдох баримтын лавлагаа;

7. Хүн амын тооллогын лавлагаа;

8. Зураг төслийн лавлагаа;

9. Ажилласан жилийн тодорхойлолт;

10. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;

11. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох;


Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас үзүүлэх 1 үйлчилгээ:

1. Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах.


Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас үзүүлэх 8 үйлчилгээ:

1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох;

2. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах;

3. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох;

4. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах;

5. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох;

6. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах;

7. Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох;

8. Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах.


Баян-Өлгий Газрын харилцаа, барилга, хот байгууллалтын газраас үзүүлэх 7 үйлчилгээ:

1. Барилга, байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх;

2. Тэг тэнхлэгийн акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх;

3. Гүйцэтгэлийн байрзүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх;

4. Барилга, байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд хаяг дугаар олгох;

5. Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх;

6. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архивын лавлагаа авах үйлчилгээ;

7. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт хүлээн авах;


Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас үзүүлэх 2 үйлчилгээ:

1. Галын онц аюултай объектын ажлын байрны дүгнэлт гаргах (ШТС);

2. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах.


Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас үзүүлэх 1 үйлчилгээ:

1. Хяналтын камерийн тодорхойлолт гаргах.


Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвөөс үзүүлэх 3 үйлчилгээ:

1. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах;

2. Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах;

3. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих.


Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас үзүүлэх 9 үйлчилгээ:

1. Ус ашиглах зөвшөөрөл олгох;

2. Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт гаргах;

3. Усны мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах дүгнэлт;

4. Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл;

5. Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах;

6. Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах;

7. Ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах;

8. Ойн мэргэжлийн байгууллагын эрх шинээр авах, хугацаа сунгуулах дүгнэлт;

9. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ.


Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний “Суат” компаниас үзүүлэх 1 үйлчилгээ:

1.  Цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох;


Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас үзүүлэх 5 үйлчилгээ

1. Малчны өрхийн тамга авах хүсэлт;

2. Арьс ширний урамшуулал материал хүлээн авах;

3. Ноосны урамшуулал материал хүлээн авах;

4. Ногоочин тамга авах хүсэлт;

5. Хадланч тамга авах хүсэлт.


Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас үзүүлэх 2 үйлчилгээ:

1. Цахилгааны техникийн нөхцөл олгох /хүчдэлийн түвшин 0.4кВ/;

2. Цахилгааны техникийн нөхцөл олгох /хүчдэлийн түвшин 220кВ/.


Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлаг музейн 1 үйлчилгээ:

1. Соёлын өвийг бүртгүүлэх, худалдах хүсэлт гаргах.


Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангиас үзүүлэх 1 үйлчилгээ:

1. Баян-Өлгий аймгийн Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл.

Холбоотой мэдээ