ХОВД: “Буянт голоо хамгаалъя” цэвэрлэгээний ажил өрнүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас “Эрсдэлгүй зун” нөлөөллийн ажил зохион байгуулж байна.
Энэ
хүрээнд Буянт голоо хамгаалах, голын усны бохирдлыг багасгах, усан доторх
хагархай шил болон хог хаягдалд бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх эрсдэлээс
урьдчилан сэргийлэх зорилгоор ЗДТГ-ын ажилтнууд 2022 оны зургаадугаар сарын
23-ны өдрийн 10.00-16.00 цаг хүртэлх хугацаанд цэвэрлэгээ хийлээ.
Тодруулбал, “Таван улаан худаг”-аас Буянт голын гүүр
хүртэл голын усан доторх болон эрэг дагуух нийт 4.1 км газрын ил задгай хог
хаягдал, архины шил, ундаа, усны сав, тамхины иш, малын сэг зэм, гялгар уут,
нойлын цаас, хүүхдийн живх гээд нийт 400 орчим уут хог хаягдал цуглуулж, хогийн
нэгдсэн цэг рүү ачуулсан байна.
Иргэд бага насны хүүхдээ голын эрэг дагуу
хараа хяналтгүй орхихгүй байх, байгаль орчноо хайрлан хамгаалж аялж зугаалахдаа
хогоо ил задгай хаяхгүй байх, хөрсний бохирдол үүсгэхгүй байгаль орчиндоо
ээлтэй зусахыг дээрх байгууллагын хамт олон уриаллаа.
Энэхүү
ажлыг үргэлжлүүлэн Буянт голын бага гүүрнээс доош чиглэлд Богочийн рашаан хүртэлх газрын хог хаягдлыг тус аймгийн
ЗДТГ-ын хамт олныг цэвэрлэж, “Буянт голоо хамгаалъя” цэвэрлэгээний ажилд
нэгдэхийг урив.