ХӨВСГӨЛ: Эмнэлгийн анхны тусламжийн ахисан түвшний сургалт боллоо

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-24 17:10:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Онцгой байдлын Ерөнхий газар, АНУ-н элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтарсан Эмнэлгийн анхны тусламжийн ахисан шатны сургалт энэ сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, алба хаагчид өнөөдөр сертификатаа гардан авлаа.



Тус сургалтаар хээрийн нөхцөлд нэрвэгдэгчийн нүүлгэн шилжүүлэх, усанд осолдсон нэрвэгдэгчид анхны тусламжийг цаг алдалгүй богино хугацаанд хүргэх, завь осолдсон үед бэртэж, гэмтсэн иргэдэд тусламж үзүүлэх дадлагыг хийж гүйцэтгэн мэдлэг, чадвар, туршлагаа бататгасан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.


Энэ үеэр сургалтын явцад идэвх зүтгэлтэй байсан Эрэн хайх, аврах салбарын усчин аврагч ахлагч Ч.Баттулгыг Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багийн бэлгэдэл тэмдгээр шагнасан юм.

Сургалтад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Гал түймэр унтраах, аврах 27,46,69,73,76 дугаар ангийн алба хаагчид хамрагдлаа. Ийнхүү аврагчид гамшиг ослын үед эмнэлгийн ахисан шатны тусламжийг үзүүлэх, мэдлэгтэй боллоо.


                                                                                                                                                                      

Холбоотой мэдээ