ХОВД: 1997 оны төгсөгчид 1460 км замыг дугуйгаар туулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-27 16:11:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1997 онд төгсөгчдийн 25 жилийн ой энэ онд тохиож байна.

Үүнтэй холбогдуулан төгсөлтийнхөө 25 жилийн ойд зориулж Нэгдүгээр сургуулийг 1997 онд төгссөн, Г.Сонин багштай 10а ангийн төлөөлөл зургаан залуу унадаг дугуйгаар Улаанбаатар хотоос гарч, 9 өдрийн хугацаанд 1460 км замыг туулан, өнөөдөр Ховд аймгийн төв талбайд хүрэлцэн ирлээ. 

Тэртээ 1997 онд нэгдүгээр сургуулийн 10а ангийг 25 суралцагч, амжилттай төгсөж байсан.  Энэ хамт олон төгсөлтийнхөө 25 жилийн ойн босгон дээр олон ажлыг санаачлан, хамтдаа хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ бол энэ юм.

Унадаг дугуй нь хүмүүсийн амьдрал ахуйдаа хэрэглэж буй хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл бөгөөд сүүлийн үед иргэд дугуйн аялал хийх нь нэмэгджээ.

Сонирхуулахад, 1960 онд С.Ханд гуай Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл дугуйгаар аялж байсан бол энэ онд түүний ач хүү Г.Батдэлгэр анги хамт олонтойгоо Улаанбаатараас Ховд аймаг руу дугуйгаар аялал хийсэн нь онцлох үйл явдал байлаа.  

 

Холбоотой мэдээ