Нисэх буудал руу зорчих тасалбарын үнийг 10 мянган төгрөг болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-06-29 12:36:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх олон улсын “Чингис хаан” нисэх буудал руу энэ сарын 24-нөөс эхлэн нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Нисэх буудал руу зорчих тасалбарын үнэ томхүний 20 000 төгрөг байсныг бууруулж, 10 000 төгрөг (хүүхэд 5 000 төгрөг) болгосон талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.


Нисэх буудал руу “Драгон авто вокзал-Таван шар”, “УИД-120 мянгат” гэсэн 2 маршрут бүхий чиглэлээр нийтийн тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Тодруулбал, баруун 4 замаас өглөө 05.00, 06.00, 10.10 цагаас, өдөр 11.10, 15.40, 16.40, орой 20.50, 21.50 цагуудаас явж байна. “Драгон” төвөөс өглөө 0.20, өдөр 12.20, орой 18.20 цагаас үйлчилж байна. Харин “Чингис хаан” буудлаас 07.10, 08.10, 12.20, 13.20, орой 17.50, 18.50, үөнө 23.00, 00.00 цагуудаас тус бүр хөдөлж байна.


Нийтийн тээврийн үйлчилгээг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулж, нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулж байхаар тооцоолсон талаар мэдээллээ. 




Холбоотой мэдээ