ХӨВСГӨЛ: Цаатан иргэдийн отогт зочилж, аж амьдралтай танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-29 15:27:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" 7 дугаар сарын 6-7-нд  болно.


Энэ үеэр иргэд тусгайлан бэлтгэсэн цаатан иргэдийн отогт зочилж, аж амьдралтай нь танилцах боломжтой юм. Тодруулбал цаа буга унах, цаа саах, цааны сүүгээр хийсэн цагаан идээ амтлах, цаагаар уралдах боломжтой.

Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 18 дахь жилдээ  “Далай тур” жуулчны баазад болно.

 

Холбоотой мэдээ