Монголд анх удаа эмэгтэйчүүдийн дэлхийн Гран при тэмцээн зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-30 14:38:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш буюу 7 дугаар сарын 1-ний баасан гарагт Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гран при тэмцээн 15.00 цагаас Улаанбаатар Палас дахь Рояал 3х3 Event Hall-д эхэлнэ.


Монгол улсад эмэгтэй сагсан бөмбөгчдийн Дэлхийн Гран при анх  удаа 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд шинэхэн Дэлхийн аварга Франц,  Нидерланд, Польш, Румын, Чех, Польшийн шигшээ багууд өрсөлдөхөөр манай улсад ирээд байна.


Монгол Улсын 3 баг өрсөлдөх бөгөөд Олимпийн шигшээ баг болон Канадын шигшээ багийн тоглогч Рашида Тимбиллагаар хүчээ зузаатгасан Улаанбаатар Амазонс клуб, Тайваньд сагсан бөмбөгөөр хичээллэн суралцахаар зориод буй залуучуудын Сүхбаатар Амазонс багууд өрсөлдөнө.


Дэлхийн шилдэг эмэгтэй сагсан бөмбөгчдийн тоглолтыг дэргэдээс нь үзэх сайхан боломж ийнхүү Монголын сагсанбөмбөг сонирхогч хүүхэд, залуус, бид бүхэнд ирлээ.

Холбоотой мэдээ