АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 13757 га талбайд тариалалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-30 15:56:10
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хаврын тариалалтаар 8265 га-д үр тариа, үүнээс 7965 га-д улаанбуудай, 4100 га-д малын тэжээл, 600 га-д тосны ургамал, 275 га-д төмс, 166 га-д хүнсний ногоо, 80 га-д жимс жимсгэнэ, нийтдээ 13486 га–д тариалалт хийж дууслаа. Мөн 7600 га-д уринш боловсруулалт хийхээр төлөвлөснөөс улаанбуудай 10403 га-д, арвай 70 га-д хошуу будаа 340 га-д, тосны ургамал 995 га-д, малын тэжээл 1423 га-д, хүнсний ногоо 130,6 га-д, төмс 232 га-д, жимс, жимсгэнэ 84 га-д, нийт 13757 га талбайд тариалалт хийсэн байна. Малын тэжээлийн ургамлын тариалалт дуусаагүй 35 хувьтай байна.
Хаврын тариалалтад 346 трактор, үр тариа үрлэгч 31, хүнсний ногооны үрлэгч 7, анжис 26, борной 39, бул 11, өргөн холбоо 10, сэндэчлүүр 7, бүх төрлийн сийрүүлэгч 13, хор цацагч 8, бордоо, бууц цацагч 3, 1-25 га-г услах хүчин чадал бүхий услах бороожуулагч 3, төмс, хүнсний ногооны бага оврын иж бүрдэл трактор 3, нийт 507 техник хэрэгсэл ажиллажээ.

Холбоотой мэдээ