Наадмын тасалбарыг 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-01 08:49:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 13.00 цагаас www.enaadam.mn сайтаар цахимаар борлуулж эхэлнэ.


Тасалбарыг өнөөдөр өглөө борлуулж эхлэхээр төлөвлөж байсан ч тус сайтад нэмэлтээр ачааллын тест хийх шаардлагатай болсон тул түр хойшлуулжээ.


Наадмын тасалбар үнэ сүүдрэвчтэй суудалтай нь 52 500, сүүдрэвчгүй нь 42 000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны хаалт хүртэлх наадмын үйл ажиллагааг үзэх багц үнэ юм.


Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ бүртгүүлж, Qpay, Social pay ашиглан төлбөр төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн 2 тасалбар, автомашины 5 зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар, автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох аж.

Холбоотой мэдээ