АРХАНГАЙ: Хэлмэгдэгсдийн дурсгал хүндэтгэлийн хөшөө, ногоон төгөл байгуулна

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-01 14:50:55
Архангай /МОНЦАМЭ/. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын бүрэлдэхүүн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт ажиллалаа.
Архангай аймгийн хувьд хэлмэгдэгчдийн дурсгал хүндэтгэлийн хөшөөг шинээр бүтээх зураг төслийн уралдааныг зарлаад байгаа бөгөөд уг хөшөө байрлах газарт хүндэтгэлийн ногоон төгөл бүхий цогцолбор байгуулах аж.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр болон ажлын албаны бүрэлдэхүүн Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, цагаатгалын ажил хариуцсан мэргэжилтэн Н.Төгссайхан, салбар комиссын гишүүд болон аймгийн ИТХ, ЗДТГ-ын албан хаагчидтай уулзаж танилцуулга, мэдээлэл хийж, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяагийн 2022 оны 9 дүгээр захирамжийн дагуу батлагдсан хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хийж буй ажлын явцтай танилцлаа.
Холбоотой мэдээ