ХӨВСГӨЛ: 9 суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг байна

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-01 23:43:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл  аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс төсвийг шийдвэрлэж, 21 сумын ногоон бүс, аялал жуулчлалын гол зам дагуу, булаг шандын эх гэсэн шаардлагатай ойн санд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийлгэхээр шийдвэрлэсэн.


Энэ ажлын хүрээнд Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Их-уул, Галт, Тариалан, Шинэ-идэр, Хатгал, Чандмань-Өндөр гэсэн 9 суманд нийт 2920 га талбайд утаат үүргэвчин багажаар химийн бэлдмэл цацах тэмцлийн ажлыг хийж байна. Энэхүү ажлыг тус аймгийн БОАЖГ, сумын ЗДТГ, сум дундын ойн ангиуд хамтран гүйцэтгэж байна.


Энэ сарын 8 гэхэд 21 суманд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Хамгийн гол нь иргэд шавжтай тэмцэх ажлыг хийсэн газруудад малаа бэлчээх, аялал зугаалгаар явахгүй байхыг аймгийн БОАЖГ-аас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ