Улаанбаатар хотод халдварын 32, орон нутагт 22 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-07-06 11:14:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 54 тохиолдол шинээр батлагджээ.

 

Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрийнхөөс 18 тохиолдлоор буурсан байна. Шинээр илэрсэн тохиолдлын 32 нь Улаанбаатар хотод, 22 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 929 437-д хүрлээ. Өнгөрсөн хоногт уг өвчнөөр нэг хүн нас барснаар нийт 2119 хүн эндээд байна.  

Холбоотой мэдээ