Өчигдөр 59 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-07-07 10:45:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 59 тохиолдол шинээр батлагджээ.

 

Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрийнхөөс 5 тохиолдлоор нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 30 нь Улаанбаатар хотод, 29 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 929 543-д хүрлээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

Холбоотой мэдээ