Мальта, Хорват Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-10 17:57:11

Засгийн газрын хуралдаанаар Мальта, Хорват Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих эрх зүйн үндсийг бүрдүүлсэн хэлэлцээрүүдийг баталлаа. 

Тодруулбал Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан байна. Ингэснээр дипломат болон албан паспорт эзэмшигч хоёр улсын иргэд 30 хүртэл хоног  харилцан  визгүй зорчих боломжтой болж байна. 

 

Холбоотой мэдээ