СЭЛЭНГЭ:Сэлэнгэ аймгийн статистикийн хэлтэс шинэ авто машинтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-08 21:49:43

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Үндэсний статистикийн хорооноос Сэлэнгэ аймгийн статистикийн хэлтэст туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон "Сүзүки Жимни" машиныг хүлээлгэн өгчээ.

Сэлэнгэ аймаг нь 17 сум, 6 тосгонтой, газар нутгийн хэмжээ том аймаг. Тус байгууллагын хувьд ашиглалтын хугацаа дууссан автомашинтай байсан байна. Мөн энэ хамт олны ажлын онцлог нь судалгааны ажил зонхилдог учраас суухаасаа илүү явдаг ажил ихтэй байдаг аж.  Тус хэлтэст өгсөн Сүзүки Жимни машин нь цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах чадвар сайтайн дээр шатахуун зарцуулалт бага, бат бөх, өндөр үзүүлэлттэй гэдгээрээ онцлогтой машин юм. Уг автомашиныг өнөөдөр Статистикийн үндэсний хорооны дарга Д.Батдаваа, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар Сэлэнгэ аймгийн статистикийн хэлтсийн ахлах Х.Батбаатарт хүлээлгэн өгчээ. 

Холбоотой мэдээ