ТӨВ: Баяр наадамд 128 бөх барилдаж байна

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-07-10 09:26:34

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн 99, Зуунмод хотын 80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглож байна.

Өнөөдөр хүчит бөхийн барилдааны нэг болон хоёрын даваа болж байгаа юм. Монгол Улсын даяар дуурсагдах далай даян Дархан аварга А.Сүхбат, Монгол Улсын заан Б.Батмөнх нар баяр наадамд барилдаж байна.

 

Холбоотой мэдээ