ТӨВ: Нүүдэлчин фестивальд "Уухайн түрлэг" тоглолтоор оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-08-26 12:11:55

Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Налайх дүүрэгт зохион байгуулсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Төв аймаг “Уухайн түрлэг” отгийн тоглолтоор оролцож, нутаг усныхаа өв соёл, онцлогийг гадаад дотоодын зочдод сурталчиллаа. Мөн Монголын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны уламжлалыг сурталчлан таниулах зорилгоор Төв аймгийн уран бүтээлчдийн зан үйл, язгуур урлагийн өргөө, гар урлалын үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулсан юм.


Төв аймгийн соёл, ёс заншлыг таниулах гэр үзэсгэлэнд нутгийн гар урчуудын 80 гаруй бүтээлийг дэлгэн тавьж, 40 өвлөн уламжлагч оролцсон байна.

 

Холбоотой мэдээ