ӨВӨРХАНГАЙ: Сантчууд түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-10 13:56:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өврийн сайхан хангай нутгийн алтан босго, эртний домогт Майхан уулаараа овоглосон Сант сумын түүхт 90,91 жилийн ой тохиож байна. Ардын Хувьсгалаас өмнө Сайн ноён хан аймгийн Илдэн бээлийн хошууны тамгын газар нэртэйгээр байгуулагдсан сууринг 1931 онд “Тагна” хэмээх газар төвлөрүүлж, “Сант сум” хэмээн нэрийдэх болжээ.

Анх 6 баг, 478 өрх, 2600 хүн ам, 81 мянган малтайгаар гал голомтоо асаасан Сантчууд өдгөө 1042 өрх, 3600 гаруй иргэнтэй, 210 мянган толгой малтай томоохон сум болж өргөжсөн байна. Төрөлх нутгийнхаа хөгжлийн түүхийг бичилцэж байгаа Сантчууд ойн баяраа 7 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд өргөн тэмдэглэж байна.

Ойн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Ганболд, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар оролцож, төрийн дээд одон медаль, орон нутгийн шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнан урамшууллаа.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяраар Өвөрхангай аймгийн найман сум 90, 91 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Холбоотой мэдээ