Эрлийз дунд насны уралдаанд Б.Наранбатын халтар морь түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-13 14:26:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны хурдан морьны уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар морь түрүүлж, торгон жолоо өргүүлээ.


Уралдаанд 163 эрлийз дунд насны морьд бүртгүүлж 121 морьд гараанаас хөдөлжээ. 


1 дүгээр байр: Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын 1017 дугаартай халтар (унаач: Энхтайваны Баярмагнай, 13 настай, эрэгтэй)


2 дугаар байр: Увс аймгийн Тэс сумын уяач Жавын Бэгзийн 655 дугаартай хээр (унаач: Норжилмаагийн Зол-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй)


3 дугаар байр: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Гансүхийн Хадбаатарын 1055 дугаартай бор халзан (Хишигбаатарын Өсөхбаяр, 11 настай, эрэгтэй)


4 дүгээр байр: Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн 481 дугаартай хүрэн (унаач: Алтангэрэлийн Ууганбаяр, 8 настай, эрэгтэй)


5 дугаар байр: Завхан аймгийн Яруу сумын уяач МУТМУ Дашзэвэгийн Дагвадоржийн 1303 дугаартай чандаг бор (унаач: Дуламсүрэнгийн Баасанням, 13 настай, эрэгтэй)


6 дугаар байр: Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Доржготовын Шинэмөнхийн 25 дугаартай цагаан зээрд (унаач: Эрдэнэчимэгийн Ганбат, 11 настай, эрэгтэй)


7 дугаар байр: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Цоожилын Батжаргалын 1339 дугаартай халтар (унаач: Бат-Эрдэнийн Батбилэгт, 14 настай, эрэгтэй)


8 дугаар байр: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн 77 дугаартай бор (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй)


9 дүгээр байр: Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн 1616 дугаартай хээр (унаач: Жарантайгийн Анхням, 12 настай, эрэгтэй)


10 дугаар байр: Төв аймгийн Баян сумын уяач Миеэгомбын Энхболдийн 70 дугаартай хээр халзан (Эрдэнэбаярийн Тэлмүүн, 9 настай, эрэгтэй)

Холбоотой мэдээ