Баянчандмань сумын төвийн авто замын зорчих хэсгийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-07-14 10:37:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын их баяр наадмын амралтын өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна.

 
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн сард тус замд ажиллахдаа  гүйцэтгэгч компаниудад II багцын эхний хэсгийн Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг энэ сарын 10 гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэл өгсөн. Үүний дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн авто  замын II багц буюу Хар модот даваанаас Урьхан хүртэлх замын Баянчандмань төвөөр дайран өнгөрөх  замын урсгалыг энэ сарын 10-ны өдрийн 20.00 цагт нээлээ. 
 
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын явцыг багцлан танилцуулбал:
 
I багц буюу баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй автозамын барилгын ажил 94.13 хувьтай, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны барилгын ажил 57.77 хувьтай,
II багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэлх автозамын барилгын ажил АХБ-ны санхүүжилтийнх  42.23 хувь, ЕСБХБ-ынх 27.95 хувь, 
III багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх авто замын АХБ-ны санхүүжилтийнх 95.93 хувьтай, ЕСБХБ-ынх 24.16 хувь,
IV багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх авто замын АХБ-ынх 23.65 хувь, ЕСБХБ-ынх 23.15 хувь,
V багц буюу  Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх авто зам АХБ-ынх 95.54 хувь, ЕСБХБ-ынх 41.06 хувийн гүйцэтгэлтэй, авто замын барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна. 
Холбоотой мэдээ