БАЯНХОНГОР: Аялал жуулчлалын нөөц газруудын мэдээллийг шинэчиллээ

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-18 11:37:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Амралт, аялал жуулчлалын улирал болж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн говийн бүсийн аяллын маршрутын дагуух газруудын мэдээллийг шинэчиллээ.

Дотоод, гадаадын жуулчдын амрах аялах тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор "Баянхонгор-Хүн үүслийн өлгий" аялал жуулчлалын холбоо, аймгийн БОАЖГ, ИББЦГХЗ хамтран тус үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Тодруулбал, Төрийн тахилгат их Богд уулын Цонжид байгуулагдсан аялал жуулчлалын Эко Отоглох цэг, Хүн үүссэн ул мөрийг хадгалсан Баянлиг сумын Цагаан агуй, Хүн төрөлхтний ул мөр, соёл, өв уламжлалыг илэрхийлсэн Бичигт хад зэрэг газруудын мэдээллийг шинэчилсэн байна.

Холбоотой мэдээ