“ТЭРБУМ МОД"”: Судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-07-18 15:14:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд салбарын эрдэмтэн, судлаачдын шинэ санаа, санаачилга, судалгааг  хэрэгжүүлэх стратеги, төлөвлөлтийн ажлын хэсэг БОАЖЯ-нд ажиллаж байна. Энд холбогдох бусад яам, агентлаг, их, дээд сургуулийн төлөөлөл, мэргэжилтнүүд оржээ. Тодруулбал, ШУА-ийн Газар зүй, экологийн хүрээлэн, ХААИС-ийн ойн салбарын судлаач, мэргэжилтнүүдийн төлөөлөл багтжээ. Судлаач, мэргэжилтнүүдийн санаачилга, судалгааг хангайн бүсийн түймэр, шавьж хорхой, мод бэлтгэлийн явцад нэрвэгдсэн ойг нөхөн сэргээх, говийн цөлжсөн газар нутгийг ойжуулах, хөрс, ургамлын гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлж эхэллээ. Төлөвлөгөөнд хоёр жил тутамд олон нийт, иргэд, байгууллагын төлөөллийг оролцуулсан мониторинг, жил бүрийн намар орон нутгийн болон сум дундын ойн ААН-үүдтэй хамтран хяналт шалгалтыг хийх аж.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахдаа газраа зөв сонгох, хур тунадас унадаг, урсацтай газрыг олж тогтоох нь илүү үр дүнтэй. Цэвэр усны нөөцөө тултал ашиглах бус, байгалийн хур борооны усыг мод услахад илүү хэрэглэхийг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд зөвлөж байна. Ийм боломжууд манай улсад хангалттай бийг онцолж байна. 

Холбоотой мэдээ