Хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-18 16:26:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцав. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээллээ.

Манай улсад коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа аж. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхэлжээ Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээнд эерэг эзлэх хувь 5.7 хувь болж өссөн байна. Тиймээс хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ