Н.Цагаанхүү:Улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-11 13:17:53

Засгийн газрын хуралдаанаар хуралдаанаар МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Н.Цагаанхүү өнөөдөр тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо.

Улс орны эдийн засгийн байдахл хүнд байгаа энэ үед мэргэжлийн хяналтын байгууллага хуулийн дагуу бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд тавин ажиллана хэмээн Н.Цагаанхүү тамга гардах үеэрээ онцлоод “Мөн бизнес эрхлэгч, иргэн хүн бүрийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах замаар хяналтаа тавьж ажиллах ёстой. Миний хувьд энэ салбарт хийж байсан шинэчлэлт, ололттой ажлыг үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ улс эх орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих болно” хэмээв.

Н.Цагаанхүү ажилдаа орсон даруйдаа МХЕГ болон НМХГ, ХАБҮЛЛ-ээр орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ