ОРХОН:Он гарсааар 87 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-20 14:16:45
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 946 хүүхэд мэндэлж, 294 хүн нас барж 205 гэр бүл гэрлэлтээ батлуулж, 87 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Энэхүү үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 14.9 хувиар, гэрлэлт 29.6 хувиар буурсан бол нас баралт 22.5 хувиар, гэр бүл цуцлалт 50.0 хувиар нэмэгджээ.

Гэр бүлээ цуцлуулсан хосуудын 20.7 хувь нь 15-19 жил, 29.9 хувь нь 10-14 жил хамтран амьдарсан байна. 

Түүнчлэн энэ оны эхний хагас жилд Орхон аймагт 683 хүн шилжин ирсний 37.2 хувь нь Улаанбаатар хотоос, 24.7 хувь нь Булган аймгаас, 5.6 хувь нь Дархан-Уул аймгаас, 5.3 хувь нь Хөвсгөл аймгаас шилжин ирсэн байна. 

Холбоотой мэдээ