ОРХОН: Хоршоог хөгжүүлэх сангаас зургаан байгууллагад 230 сая төгрөгийн зээл олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-20 14:45:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд “Хоршоог хөгжүүлэх  сангаас  хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу Баян-Өндөр сумаас Хоршоо хөгжүүлэх сангийн зээлд хамрагдахаар хоёр хоршоо, зургаан ЖДҮ эрхлэгч материалаа ирүүлсэн байна.

 Үүнээс төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг зохион байгуулж, сонгон шалгаруулалтаар “ Сүмийн нуга хоршоо”, “Их ар” ХХК, “Ситибленссинг” ХХК,  “Сарнайн хүрээлэн” ХХК, “ Булган Энх Ам” ХХК, “Чамин үзэг” ХХК нарт нийт 230 сая төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, гурван хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ