ХӨВСГӨЛ: Хөвсгөлд 100 гаруй мянган жуулчин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-20 15:47:23

 Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт баяр наадмын амралтын өдрүүдэд 100 гаруй мянган жуулчин иржээ. Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны "Хатгал" нэвтрэх цэгээр 94355 дотоодын жуулчин, "Ханх" нэвтрэх цэгээр 8000 гадаад жуулчин 18871 автомашинтай нэвтэрсэн байна.


Ирж буй гадаад, дотоодын иргэдэд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хоггүй аялахыг уриалж  мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж ажилласан байна.

 

 

 

Холбоотой мэдээ