ДОРНОД: Коронавирусний халдвар нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Короновирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
Наадмын дараагаас буюу 18-ны өдрөөс хойш өдөрт бүртгэгдэх халдварын тоо хоёр оронтой тоо руу шилжжээ. Тухайлбал, 18-нд 33 шинжилгээнээс 10 тохиолдол, 19-нд 36 шинжилгээнээс 13 эерэг тохиолдол гарсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гурван хүн тутмын хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр ангилалд багтаж байгааг тархвар судлаач эмч хэлж байна.
Түүнчлэн энэ сарын 15, 16-ны өдрүүдэд уул уурхайн компанид коронавируст халдварын голомтолсон тохиолдол гарсны дагуу шуурхай ажиллаж, түүврийн аргаар PCR шинжилгээ авч, хяналт тавин ажиллаж байна гэж мэдээллээ.
Хөл хөдөлгөөн их байгаа энэ үед иргэдийг амны хаалтаа зүүж, олон нийтийн газраар зорчихыг анхааруулсаар байна.