ХОВД: Монгол Улсын аварга О.Хангай нутагтаа ирлээ

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-21 20:42:56

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд нутгаас төрөн гарсан анхны “Монгол Улсын аварга” бөх О.Хангай, Монгол Улсын начин Б.Сосорбарам нар нутагтаа ирлээ.

Оргихын Хангай нь 1990 онд төрсөн.  Ховд аймгийн Буянт сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм.

2022 оны 1024 бөх барилдсан түүхт барилдаанд өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн. Ийнхүү 82 жилийн дараа Ховд нутгаас улсын наадмын түрүү бөх тодорч, олон бөх цол, чимэг нэмсэнд нутгийн иргэдийн төлөөлөл талархаж, хүндэтгэлтэйгээр угтан авлаа.    

Улмаар өнөөдөр буюу долоодугаар сарын 21-ний өдрийн 18:00 цагт төв талбайд “Ховдын хүчтэнүүд" шоу цэнгээн зохион байгуулж байна.

Монгол Улсын аварга, заан, начин гээд “Ховд бөхийн дэвжээ”-ний бөхчүүд, иргэд хөдөлмөрчид нэгэн үдэш цуглаж байна.

Онцлоход, цэнгүүний үеэр Өмнөд Америкийн “Qirwa Anka” индиан амьд хөгжмийн хамтлаг ая дуугаа өргөхөөр хүрэлцэн иржээ.

 

Холбоотой мэдээ