ЕХ-ны орнууд хийн хэрэглээгээ бууруулах төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-07-26 12:18:58

БЕРЛИН. /DPA/. Европын Холбооны /ЕХ/ орнуудын төлөөлөгчид хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулах онцгой байдлын төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрлээ гэж DPA агентлаг дипломат эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.


Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, шинэ төлөвлөгөөг мягмар гарагт Брюссельд болох ЕХ-ны орнуудын Эрчим хүчний сайд нарын тусгай хурлаар батлах аж. Европын Комиссоос /ЕК/ санал болгож буй уг төлөвлөгөөний дагуу улс орнууд энэ оны наймдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл хийн хэрэглээгээ сайн дураар 15 хувиар бууруулах ёстой юм. 


ЕХ-ны орнууд төлөвлөгөөгөө есдүгээр сарын эцэс гэхэд танилцуулах ёстой гэдгийг дурдсан баримт бичгийг ЕК долоодугаар сарын 20-нд нийтэлжээ.  ЕХ-ны эрх баригчид мөн ОХУ хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоож болзошгүй байгааг магадлалтай хувилбар гэж үзэж, ЕХ-ны нэгдмэл байдлыг хадгалан энэ хувилбарт бэлтгэж эхлэхийг уриалсан байна. ЕК-ын санаачилгыг Испани, Португал, Грек зэрэг хэд хэдэн улс дэмжээгүй байна. 


Холбоотой мэдээ