Галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-07-26 22:54:31
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын  365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автсан учир галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байсныг хэвийн горимд шилжүүлжээ.  

Тус төмөр замын сэргээн босгох ажлыг төмөр замчид шуурхай гүйцэтгэж 7 дугаар сарын 26-ны 22 цаг 46 минутанд галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн байна.




Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам 

Холбоотой мэдээ