ӨВӨРХАНГАЙ: Улсын алдарт уяач М.Алтан-Очирын соёолон түрүү магнайд хурдаллаа

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-26 12:58:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ой, Хангайн бүсийн хурд - 2022 наадмын хурдан соёлонгийн уралдаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Улсын алдарт уяач М.Алтан-Очирын өсгий цагаан хээр соёолон түрүү магнайд ирж торгон жолоо өргүүлэв.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Г.Мөнхсайхан эзэнтэй, Б.Дорж уяачтай  хүрэн халзан соёолон аман хүзүүдэж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат Д.Давааноров эзэнтэй, Тодманлай уяач Г.Буянтогтохын уясан хээр соёолон айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбат эзэнтэй, Х.Тольгэрэлийн уясан өсгий цагаан хээр соёолон айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат П.Бямбацэрэн эзэнтэй, Тодманлай уяач Г.Буянтогтохын уясан хонгор халзан соёолон айргийн тавт хурдаллаа.

Холбоотой мэдээ