СЭЛЭНГЭ: Соронзон хад

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-28 15:52:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн түүхэн өв соёлт, үзэсгэлэнт газар нутгийн нэг бол тус аймгийн Хүдэр сумын нутагт орших дэлхийд ховорхон тогтоцтой хад байдаг нь “Соронзон” хад юм. Уг хадыг эрт үеэс шүтэн биширч ирсэн төдийгүй уламжлалт анагаах ухаанд хэрэглэж иржээ.

Нутгийн ардууд соронзон хаданд очиж үе мөч, гар, хөл, нуруу, бөөрний өвчнөө засдаг байсан байна. Мөн цус харвасан хүн ч энэ хандаас эмчилгээ, засал авдаг ажээ. Харин өвчнөө анагаахын тулд Соронзон хадан дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах Төмөртэйн голоос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилдэг байна. Энэхүү хад нь бусад хадтай адил энгийн харагддаг ч дэргэд нь очоод ямар нэгэн төмрийн зүйл хүргэхэд соронздон наалдуулдаг онцлогтой. Хамгийн сонирхолтой нь цаг зүүсэн хүн очвол цаг нь зогсдог аж.

Сүүлийн үед Соронзон хад нь олны анхаарлын төвд байгаа Төмөртэйн ордын гол цөм хэсэгт байрладаг тул цаашид тус ордны зүгээс олборлолт хийгдвэл сүйтгэгдэн үгүй болох аюул тулаад байгааг нутгийн иргэд ихэд түгшин ярьж байгаа юм. Дэлхийд тун цөөхөн байдаг соронзон орон хүчтэй үүсгэх чадалтай байгалийн хад Монгол орны маань Сэлэнгэ нутагт ийм нэгэн бахархал болон оршиж байна.

 

Холбоотой мэдээ