Японы автомашины компани Индонезид 2.46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-28 17:32:10

ЖАКАРТА. /Antara/. Японы автомашин үйлдвэрлэгч хоёр том компани Индонезийн цахилгаан автомашины үйлдвэрлэлд 2.46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.


Индонез улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахыг эрмэлзэхээс гадна сүүлийн жилүүдэд батерейны үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлж, дэлхийн цахилгаан автомашины үйлдвэрлэл, экспортын төв болохыг зорьж байгаа аж.


Хоёр улсын удирдагчид нүүрстөрөгчөөс ангижрах чиглэлд болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэхийг хүсч байгаа хэмээн Индонезийн Антара агентлаг мэдээлэв.


Японы Ерөнхий сайд Фумио Кишида хэлэхдээ, “Манай улсын олон компаниуд Индонез улсад эрчим хүч, автомашины үйлдвэрлэл, хүнс, гарааны бизнесийн салбаруудад томоохон хөрөнгө оруулалт хийж байгааг сайшааж байна” гэжээ.


“Toyota Motors” корпораци ирэх таван жилийн хугацаанд Индонез улсад цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхэд зориулж 1.8 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.


Түүнчлэн тус компани 2019 оноос хойш Индонез улсад 14 их наяд рупигийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.


Японы “Mitsubishi Motors” компани 2022-2025 онд хосолсон болон цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэхэд зориулж Индонез улсад 10 орчим их наяд рупигийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

 

Холбоотой мэдээ