Онцгой байдлын газруудад үүрэг өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-11 19:12:39

ОБЕГ-ын удирдлагууд харьяа орон нутгийн Онцгой байдлын газруудтай видео хурал хийжээ.

Хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймаг орон нутгийн хэмжээнд болон Онцгой байдлын газар, анги байгууллагын барилга байгууламж, багаж хэрэгсэл, машин техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах, улсын нөөцийн өвс тэжээлийн тендерийн үнэлгээний хороонд шаардлагатай албан тушаалтнуудыг оролцуулан байгуулж, шалгаруулалтыг эхлүүлэх, аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинэчлэх байгуулах, орон нутгийн онцлогт тохируулан бүрэлдэхүүний шинэчлэлд өөрсдийн саналаа тусгаж батлуулах талаар үүрэг чиглэл өгсөн юм.

Түүнчлэн орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан нийт бие бүрэлдэхүүний ээлжийн амралтыг эдлүүлж, 9 дүгээр сарын 15-ны өдрийг дотор бүрэн амраах, албан хаагчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, сургалт зохион байгуулах, албан хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд орон сууцанд хамруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.

Харин үерийн аюул тохиолдсон Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын удирдлагуудад үерийн хор уршгийг арилгах талаар тусгайлан үүрэг чиглэл өгчээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ